“Гамлет” ирэх сарын 9-нд үзэгчдийн өмнө гарч ирнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

УДЭТ-ийн уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ ирэх сарын 9-нд хийхээр болжээ. Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийн найруулагчаар дээрх театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа. 33 жилийн дараа хоёр дахь удаагаа тус театрын тайзнаа тоглогдох гэж байгаа бүтээлийн Гамлетын дүрд С.Болд-Эрдэнэ тоглохоор сонгогдсон бол түүний ээж Гертугтагд гавьяат жүжигчин У.Уранчимэг, Клаудид Ардын жүжигчин П.Цэрэндагва, Полонийд гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Лаэртэд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар тоглоно.

“Гамлет” жүжгийн ерөнхий зураачаар тус театрын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх, бүжиг дэглээчээр Т.Төгсөө нар ажиллаж байна.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top