”New face-2013” ирэх сарын гурванд болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25


Оны шинэ дүр төрх, шинэ залуу загвар өмсөгчдийг тодруулдаг “NEW-FACE-2013 ” уралдаант наадам ирэх сарын 3-ны өдөр болох гэж байна. Уг уралдаант наадамд оролцох сонирхолтой 15-22 насны өөртөө итгэлтэй залуусыг Сүхбаатар дүүргийн соёлын төвийн 2 давхарт байрлах “Эра” төвийн байрандаа бүртгэж эхэллээ.

Тус наадмыг телевиз, киноны дэлгэц, загварын ертөнцийн тайзнаа шинэ дүр төрхийг тодруулан гаргаж олны танил болгох, реклам сурталчилгааны оны шинэ дүр төрхийг тодруулах зорилгоор “Эра” төвөөс 2001 оноос эхлэн зохион байгуулж иржээ.

Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн “Эра” төв нь 2001 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус төвөөс хүүхэд залуучуудын дунд тэдний соёл хүмүүжил, гоо сайхан, биеэ хэрхэн зөв авч явахтай холбоотой олон тэмцээн уралдаануудыг зохион байгуулжээ. Эдгээр тэмцээн уралдаан нь өөрийн гэсэн байр суурь өнгө төрхөө хэдийнэ олж авсан юм. Тухайлбал, Хэрэглэгч, үзэгчдийн дотоод гоо сайхны хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор монголын хамгийн анхны дотуур хувцасны шоуг 1999 оноос жил бүр, “Бяцхан мисс” уралдаант наадмыг уламжлал болгон тус тус зохион байгуулдаг. Түүнчлэн жил бүрийн өвөл, зун “Урлах эрдэм” дээд сургуулиас зохион байгуулдаг “Загварын 7 хоног” үзүүлэх тоглолтод тус төвийн загвар өмсөгч нар оролцож шинэ загварын хувцасны чиг хандлагыг сурталчилдаг. “Эра” төвөөс хүүхэд залуусын өв тэгш бие бялдартай байлгах зорилгоор алхаа гишгээ, бүжиг, гоо зүйн дамжааг 15 дахь жилдээ хичээллүүлж байгаа юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dolgoon(203.194.115.247) 2025 оны 03 сарын 13

New Face 2013 5sariin3nd bolox ymu...?

1  |  0
Bayraa(203.194.115.247) 2025 оны 03 сарын 13

5sariin3nd ymu...?

1  |  0
Top