Ардчилсан Шударга ёс Монголын Залуучуудын холбооны Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбооноос “Оюуны хөгжилд иргэдийн оролцоо” сэдэвт долоо хоногийн аян зохион байгуулж байна.
Аяны хүрээнд өнөөдөр “Дүүргийн хөгжилд иргэдийн оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Уралдаан оролцогчид хороо, дүүргийн өмнө нэг тэргүүнд тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэх арга зам, иргэдийн ёс суртахуун нийгмийн хариуцлага, төрийн үйлчилгээг зохистой болгох, нэмэгдүүлэх, иргэдэд мэргэжил боловсрол олгох түүнийг ашиглах зэрэг сэдвээр илтгэл тавьсан.
Мөн тус аяны хүрээнд хандивын ном хүлээн авна. Эдгээр ном нь ЕБС-ийн 1-12-р ангид хэрэглэгдэх, утга зохиолын, шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэдэвтэй байх гэнэ. Хандивын номыг 10 сарын 26-30-ны өдрүүдэд 17:00-18:30 цагийн хооронд СХД-ийн МАХН-ын байранд хүлээн авах аж.
Тус аяны хүрээнд ном хандивласан хүмүүсийг шалгаруулах бөгөөд идэвх санаачилгатай оролцсон, хамгийн олон ном хандивласан хүмүүсийг шалгаруулж шагнал гардуулах юм байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )