А.Отгонбаатар: МОХ-ны ерөнхийлөгчөөр намын юмуу мөнгөтэй нь тодрохыг хэрхэвч зөвшөөрөхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

МОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч, “Монгол хүн л юм бол” хөдөлгөөний тэргүүн А.Отгонбаатар, зарим оюутны төлөөлөл өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Түүний хэлж буйгаар “МОХ нь хэдэн жил оюутны виза карт, билетны асуудлаасаа гарч чадалгүй хэдэн жилийг үдлээ. Угтаа бол МОХ нь Оюутны язгуур эрх ашгийг хамгаална гэсэн уриатай. МОХ-ны үе үеийн дарга нар нь намын гар хөл болсон, улс төрийн карьераа нэмэх гэсэн хүмүүс байдаг. Тэдний ихэнх нь 9911....-тэй дугаар барьдаг. Энгийн оюутнууд тэдэн рүү залгаад эрх ашгаа илэрхийлэх боломж байдаггүй” гэлээ.

Энэ сарын 28-нд “Монголын оюутны төлөө хэн нь илүү зүйл хийж чадах вэ” гэсэн асуудал хөндөж хурал хийхээр болсон боловч 26-нд болгож өөрчлөөд, маргааш “Монголын оюутны чуулга уулзалт” болж шинэ ерөнхийлөгчөө сонгох болсон ажээ.

Тэд ”Энэ хурал ахин дарамтанд болох гэж байна. Учир нь асуудал ярьсан хүнийг дарамталдаг” гэсэн юм. Учрыг тодруулбал, А.Отгонбаатарыг нэр дэвших гэхэд нь “Нэрээ татчих аа. Тэгэхгүй бол чамайг ачаад явчихна шүү. Чи махан зүрхтэй юм бол ойлгоно оо” гэж дарамталсан аж. Харин А.Отгонбаатар “Бидэнтэй нэгдэж байгаа олон залуус Мөнгөний төлөө биш Мөрөөдлийнхөө төлөө нэгдэж байгаа. Монголын оюутан дэлхийд бүү хэл Монголдоо хүлээн зөвшөөрөгдөхөө байсан.  Хэрэв МОХ-г өөрчилбөл мэдээллийн хэрэгслээр архи уудаг биш хичээлээ хийгээд номын санд суудаг оюутныг ярьдаг болно. Оюутан залуустай бид тулж ажиллах ёстой. Яагаад Монголын залуучууд асуудлыг тавьж болохоо байсан цаг юм бэ. Энэ асуудлыг шийдэхэд олон залуус нэгдсэн. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд оролцох үүд хаалга нь маргааш хаалттай болох гэж байна. Маргаашийн чуулганд намайг оруулахгүй гэсэн. Одоо байгаа ерөнхийлөгч Ч.Ганхуяг тэр үед зүгээр л чуулганд оролцож байсан юм. Харин би бол оролцож болохгүй гэх юм. Чуулганд орж байгаа хүмүүсийн дийлэнх олонх чамайг оруулж болно гэвэл оруулна гэж байгаа. Одоо МОХ-ны ерөнхийлөгчид МАН-ын бага хурлын гишүүн Н.Учрал өрсөлдөнө гээд оюутнуудад мөнгө амлаж байгаа. Бид бол мөнгө амлаж чадахгүй. Мөрөөдөл амлана. Монголын оюутны зүрх сэтгэлийг өөрчлөх ажил руу орж байгаа. Биднийг ямар нэгэн нам гэж битгий үз. Нэгнийгээ зөв зүйл рүү явахад нь буруутгаж бичдэг сул тал ажиглагддаг. Оюутны байгууллага ямар түвшинд байгааг гаргаж ирэх цаг болсон. Би маргааш хуралд орж чадахгүй довжоо дэрлээд хэвтэж байж магадгүй. Гэхдээ Монголын оюутан залуусыг довжоо дэрлүүлээд гудамжинд гаргаж болохгүй. Намын юм уу, мөнгөтэй эрхэм гарахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй” гэсэн юм.

Монголын оюутны холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар шалгуураар тодруулан өрсөлдүүлдэгийг тодруулахад  “1000 оюутныг төлөөлөөд нэг хүн өрсөлдөх ёстой. Монгол улс 170 мянган оюутантай. Үүнд 285 хүн орж байгаа. Тухайлбал ШУТИС 36 мянган оюутантай хэрнээ 17 оюутан орж байгаа. Гэтэл 500 оюутантай хувийн сургуулиас 4 оюутан дэвшиж байгаа” гэв. Харин нэр дэвшигч нь хэдэн нас хүрсэн, оюутан байх үгүй эсэхийг тодруулах гэсэн боловч баттай хариулт авсангүй. Үүнтэй холбоотойгоор МОХ-ны журмыг үзэхэд МОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийг сонгох журам л байлаа. Ингээд уг асуудалд холбогдох МОХ-ны вэб сайтдаа нийтэлсэн журмаас хүргэе.

2.2 Монголын Оюутны Чуулган нь хоёр жил тутамд нэг удаа хуралдана. Монголын Оюутны ээлжит Чуулганы товийг МОХ-ны Тэргvvн зарлаж, Чуулганаар хэлэлцэх асуудал, тvvний дарааллыг УЗ-өөс тогтоон хуралдуулна. МОХ-ны Тэргvvн шаардлагатай гэж vзвэл Монголын Оюутны ээлжит бус Чуулганыг зарлан хуралдуулж болно. Чуулганы тєлєєлєгчдийн дєрєвний гурав нь бvрэн эрхээ хэрэгжvvлэхээр хvрэлцэн ирснээр асуудал хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргах хvчинтэйд тооцно.
2.3 Монголын Оюутны Чуулган нь МОХ-ны дvрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Удирдах Зөвлөл, Хяналтын Зөвлөл, Гvйцэтгэх Хорооны тайлан, цаашдын зорилт, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлуудын дараалалд ороогvй асуудлыг төлөөлөгчдийн дийлэнх олонх нь хvлээн авбал хэлэлцэн шийдвэрлэж болно.
2.4 Монголын Оюутны Чуулгантай холбогдсон бусад харилцааг тусгай журмаар зохицуулна.

МОХ-ны Дэд Тэргvvн
6.1 МОХ-ны Дэд Тэргvvнийг Монголын Оюутны Чуулганаас нэр дэвшvvлэн нууц болон илээр санал хураалт явуулж олонхийн саналаар сонгоно.
6.2 МОХ-ын Дэд Тэргvvн нь оюутан бус байж болно.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top