Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн баруун болон говийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгйин зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, Говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 11-16 хэм бусад нутгаар 1-4 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ, бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Хүйтэрч 0-2 хэм дулаан байна.
05 цагт Улаанбаатарт 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )