Цахилгааны хязгаарлалт хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

Хотын баруун хойд хэсгийн хэрэглэгчид буюу Ханын материал, Баянхошуу, Баруун салаа, Зүүнсалаа орчмын цахилгааны хүчдэлийг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар зарим хэсгийн цахилгааныг хязгаарлахаар болжээ. Тухайлбал, Баянхошуу дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулж 26, 27, 31-ний өдрийн 08 цагаас 18.0 цагийн хооронд, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 25 дугаар хорооны айл өрхүүд, Зүүнбаян уул, Зээл, Овоот, Хонхор, Хилчин, Нуур, Малчин, Хувьсгалчдын гудамжны болон Зүүн салаа, Баруун салаа, Баянхошуу, Ханын материалын орчмын  айл өрхүүдийн цахилгааны эрчим хүчийг түр хязгаарлах аж. Эдгээр хэсгийн эрчим хүч хэрэглэгчдийг дурдсан хугацаанд бусад эх үүсвэрээр зохистой хэрэглээгээ бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс анхааруулж байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top