Энэ сарын 22-нд Налайх дүүргийн иргэн 42 настай Б-г малаа усалж байхад нь УБТЗ-ын харьяа IV зөрлөгийн ажилчин гэх гурван залуу зодож, улмаар машиндаа хүчээр суулган хэргийн газраас холгүй байдаг шигүү модтой Бумбат уулын аманд аваачин дахин зодсон байна. Машиныхаа хойд талын багаажнаас савтай 4.5 литр шатахуун гаргаж ирж талийгаачийн хувцас дээр нь асган, татсан тамхиныхаа шүдэнзийг шидэж, талийгаачийг амьдаар нь шатаажээ.Тэд талийгаачийг шатаачихаад ууланд булахаар нүх ухсан байжээ. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч тусламж авч чадалгүй нас барсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгаж байгаад өчигдөр онц ноцтой хүнд гэмт хэрэгт тооцон Мөрдөн байцаах газарт шилжүүлсэн аж. Гэмт этгээдүүд “Малаа булаацалдан маргалдаад үг сөргөхөөр нь айлгах гэж байгаад санамсаргүйгээр хэргийг үйлдсэн” хэмээн мэдүүлжээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )