Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт оршин суух 16 настай Ө нь өөрийнхөө зүрхэн тус газраа хутгалж амиа егүүтгэжээ. Мөн Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд оршин суух 25 настай эрэгтэй Б нь өөрийгөө боомилж амиа алдсан байна. Өчигдөр Өмнөговь аймагт хоёр хүн амиа алдсан таагүй хэрэг гарчээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд оршин суух хоёр настай Э нь халуун савтай цайнд гуя болон цээжин хэсгээ түлж, амиа алдсан бол Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат 24 настай Г нь архины халуундаа, хурдтай давхиж явсан “Портер” машинаас үсэрч амиа алдсан хэрэг тус тус бүртгэгджээ.
Ц.Тунгалаг
Эх сурвалж: "Монголын Үнэн"

Сэтгэгдэл ( 0 )