Эмэгтэй хүний жинхэнэ мөн чанарыг Навчаагаас хараарай

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, жаргал зовлон, баяр гуниг гээд амьдралд тохиолдох бүхий л зүйлийг тусгасан “Би эмэгтэй хүн” уран сайхны кино ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны гол дүрд СТА Б.Навчаа тоглосон бөгөөд кино зохиолыг Г.Мөнхжаргал бичиж, С.Бэхбаатар найруулжээ. “Би эмэгтэй хүн” уран сайхны киноны гол дүрд тоглосон Навчаа нь эмэгтэй хүний амьдралын баяр гуниг, зовлон жаргал, сэтгэлийг сайн сайхан бүхнийг буюу эмэгтэй хүний жинхэнэ мөн чанарыг харуулах аж.

Киноны албан ёсны трэйлер хараахан гараагүй ч таван янзын постер, таван өөр амьдралтай дүрийг бүтээсэн Б.Навчаа дүрдээ нэлээн сайн ажилласан гэж кино судлаачид өндрөөр үнэлж байна. Мөн уг кино үзэгчдийн сонирхлыг маш их татсан онц сонирхолтой кино болж чадсан гэж мэргэжлийнхэн дүгнэжээ.

Эх сурвалж: "Монголын Үнэн"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top