Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ой энэ сарын 27-нд тохиож байгаатай холбогдуулан бүх нийтийн цэвэрлэгээг хийхээр болсон билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Дизайн реклам” чимэглэлийн холбооноос санаачлан, Хотын захирагчин ажлын алба, Монголын оюутны холбоо, Монголын маркетеруудын холбоотой хамтран “Хотын имидж” компанит ажлыг зохион байгуулахаар болсон байна. Ингэхдээ 200-300 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын гишүүд зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх газруудын автобусны буудал, гэрлийн шон, орон сууцны хананд ил наасан сурталчилгааны хуудаснуудыг хуулж, цэвэрлэх юм байна. Хотын өнгө үзэмжинд өөрсдийн гар бие, сэтгэлээ зориулахаар шийдсэн дээрх сайн дурын залуус реклам сурталчилгааг зүй зохистой байрлуулахад чиглэсэн уг арга хэмжээндээ реклам захиалагч эрхэм түншүүд болоод төр захиргааны байгууллагууд 2012оны 10 сарын 27нд Сүхбаатарын талбайд оролцохыг хүссэн хэн бүхнийг нэгдэхийг уриалж байна.
Харилцах утас: 88119557, 99118573, 88114700

Сэтгэгдэл ( 0 )