Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

Хэвлэх

2012 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, Говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top