Сайхан хооллоорой: Тахианы яктори

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29
* 1 стакан мирин ( mirin) 
* 1/3 стакан сакэ (sake) 
* 1/2 стакан сахар
* 2 амны халбага нухсан цагаан гаа (ginger)
* 2 амттаны халбага нухсан сармис (garlic)
* 1/4 стакан цуу
* 900 гр тахианы гуяне цул мах, 3 см куб болгож хэрчсэн 


 
  1. Жижиг саванд мирин, сакэ, сахар, цагаан гаа, сармис, цуугаа холиж нийцүүлнэ. Сахараа хайлтал ойролцоогоор 8 минут ширүүн гал дээр буцалгана. Гал дээрээс аваад хөргөнө.
  2. Тахиагаа томхон саванд хийгээд буцалгаж бэлтгэсэн амтлагчаа нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд хөргөгчинд хийн 1-3 цаг амраана.
  3. Тахиагаа шорлож (хулсан шор хэрэглэх бол шорнуудаа хүйтэн усанд хийн 30 минут байлгана) бэлтгээд ил галаа халаана. Үлдсэн, тахиа амталсан соусаа зөөлөн гал дээр тавин өтгөртөл нь 15 минут буцалгана.
  4. Өтгөрүүлсэн соусаа багсны тусламжтайгаар тахиан дээрээ түрхэнгээ хааяа хааяа эргүүлэн тахиагаа болтол шараад үлдсэн соусыг жижиг саванд хийн тахианы хамтаар сервислэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top