| Огноо | 2012-10-29 |
| Сар | Намрын адаг |
| Билгийн өдөр | 15 |
| Гариг | Даваа |
| Жил-Өдөр | Харагчин-Гахай |
| Дүвзий од | 26 |
| Мэнгэ | 5 Шар |
| Суудал | Хий |
| Од гаригийн барилдлага | Үл зохилдох |
| Нар ургах, Шингэх | 7:34-17:37 |
Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ихэс дээдэст бараалхах, дуган сүм сэргээх, равнай үйлдэх, лам хувраг болох, ном номлох, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох зэрэг үйлнээ сайн. Газар хагалах, хурим хийх, наймаа худалдаа хийх, нохой тэжээх, модон тээрэм босгох, хурал цуглаан хийх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь нохой, гахай, үхэр, луу, могой, морь болой. Бар, бич цагуудад муу. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс засуулахад өлзийтэй сайн, сэвлэг үргээхэд машид сайн.

Сэтгэгдэл ( 0 )