Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

09.00 цагаас ШУТИС-ийн номын санд сургуулиа төгссөн залуусыг ажил олгогчидтой холбох ”Төгсөгчдийн өдөрлөг-2012” болно.

15.00 цагаас Багшийн хөгжлийн ордонд “Хүүхэд харах шинэ үйлчилгээ” хэмээх нээлттэй хэлэлцүүлэг болно.

14.00 цагаас ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Археологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцана.

Нийслэл буюу Улаанбаатар хот үүсч хөгжсөний 373 жилийн ойд зориулан:

11.00 цагаас Нийслэлийн тугийг анх удаа мандуулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

10.30 цагаас нийслэлийн удирдлагууд “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг анх удаа нийслэлчүүдийн өмнө цэнгүүлнэ.

12.00 цагаас 1300 хүүхдийн найрал дууны тоглолт СТӨ-нд эхэлнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагаас МОХ-ны шинэ удирдлагууд улс төрийн намуудад хандаж мэдэгдэл хийнэ.

12.00 цагаас “Улаанбаатар би чамд хайртай” ухаалаг гар утасны видео фестивалийн талаарх мэдээллийг сонирхоорой.

Хэвлэлийн хүрээлэнд:

11.00 цагаас Монгол улсын Ерөнхий сайдын дэргэд мансуурал донтолтын эсрэг үндэсний хороо яаралтай байгуулахаар болсон саналын талаар Иргэний нийгмийн байгууллагаас мэдээлэл хийнэ.

13.00 цагаас Монголд цус харвалт эрс ихэссэнтэй холбогдуулан нэн даруй авах арга хэмжээ, бодлогын талаар Цус харвалтын эсрэг олон улсын өдөрт зориулсан мэдээллийг Харвалт судлалын нийгэмлэгээс хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top