Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхорын ойролцоох рашаанд үхрээ усалж байсан залууг зодож, улмаар бензин асган шатаан амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц ноцтой, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж. Өнгөрсөн даваа гаригийн өглөө Налайх дүүргийн иргэн 42 настай Б-г УБТЗ-ын харьяа төмөр замын Баян зөрлөгийн ажилчин гурван залуу доромжлон зодож, машиндаа хүчээр суулган хэргийн газраас холгүй орших уулын аманд аваачин дахин зодсон байдаг. Улмаар талийгаачийг амьдаар нь шатаажээ. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч тусламж авч чадалгүй нас баржээ. Сэжигтнүүдийн нэг нь тус зөрлөгийн дарга аж.
Ч.Батцэцэг
Эх сурвалж: "Монголын Үнэн"

Сэтгэгдэл ( 0 )