Өнөөдөр байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэх, их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах зорилготойгоор “Төгсөгчдийн яармаг-2012” өдөрлөг ШУТИС-ийн шинэ өргөтгөлийн номын санд болох гэж байна. Өдөрлөгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөлмөрийн бирж, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр ажил олгогчдоос ажлын байранд тавих шаардлагуудыг танилцуулах, шинэ мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх, ажлын байрны шаардлага хангасан тохиолдолд шууд зуучлах гэнэ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )