Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах асуудлаар хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29


Маргааш буюу 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагаас Төрийн ордны “Нутгийн захиргааны ордон”-д “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах” сэдэвт видео хурал болно.

Өвөлжилтийн бэлтгэл, нөхцөл байдлын тухай мэдээлэл болон ирэх өвлийн төлөв, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын тухай мэдээлэл хийнэ.

Видео хуралд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нар оролцох бөгөөд аймгийн удирдлага болон Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нартай холбогдох юм.

Хурлын үеэр өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зорилгоор Баянхонгор,  Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудын Засаг дарга, Онцгой комиссын гишүүдтэй санал солилцох, хүсэлтийг сонсож, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top