Монголын Оюутны ээлжит 12-р чуулган энэ сарын 26-27-нд хоёр өдөр хуралдаж бүтэц бүрэлдэхүүнээ буюу Ерөнхийлөгчөө сонголоо.
МОХ-ны Ерөнхийлөгчид Х.Батсайхан /МОХ-ны зөвлөх/, Д.Гантулга /НАМОХ-ны ЕНБД/ нар нэр дэвшин өрсөлдөж Х.Батсайхан олонхийн саналаар МОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Үүнтэй холбоотойгоор МОХ-оос албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “МОХ-ны чуулганыг үймүүлэхийг оролдсон, чуулганы танхимд хүч түрэмгийлэн орж ирсэн, хүмүүсийн нэр хүндэд халдаж зохисгүй үйлдэл гаргасан НАМОХ, МАХН-ын дэргэдэх Шударга ёс оюутны холбооны тэргүүн Мөнхтөр, АН-ын гишүүн Галбадрал, Батзориг, МАН-ын Гантулга нарт харамсаж байгаагаа илэрхийлж байна. МОХ бол дахин хэлэхэд аль нэг нам улс төрийн гар хөл биш гэдгийг хэлье.
Цаашид улс төрийн намуудад оюутны өөрийн удирдлагын байгууллагад бүү гар хөлөө шургуулаасай гэж оюутан залуус хүсэж байна” гэжээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )