Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн Эра төв нь 2001 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хүүхэд залуучуудын дунд тэдний соёл хүмүүжил, гоо сайхан, биеэ хэрхэн зөв авч явахтай холбоотой олон тэмцээн уралдаануудыг зохион байгуулсаар ирсэн нь уламжлал болсон билээ. Эдгээр тэмцээн уралдааны тодорхой жишээ болж өөрийн гэсэн байр суурь өнгө төрхийг хэдийнээ олж авсан.
“NEW-FACE” уралдаант наадам телевиз, киноны дэлгэц, загварын ертөнцийн тайзнаа шинэ дүр төрхийг тодруулан гаргаж олны танил болгох, захиалагч, гүйцэтгэгчийн сeгментэд сонголттой байлгах зорилгоор зохион байгуулдаг юм. Эрдэм боловсролтой оюунлаг чадвартай ажилтан байхаас гадна гадаад өнгө төрх нь байгуулагын нүүр царайг илэрхийлэх болсон өнөө үед гоо сайхан биеэ авч явах соёлын талаарх ойлголтыг өргөжүүлэхээс гадна сүүлийн үеийн зарим нэг охид залуус гадаад үзэмжийг илүүд үзэж хамгийн чухал зүйл болох дотоод мөн чанараа гээж буйг ойлгуулахад тус тэмцээний зорилго оршдог аж. Энэхүү уралдаанаас төрөн гарч уран бүтээл болон өөрийгөө таниулах гараагаа эхэлсэн залуусыг дурдвал:
-Дэлхийн мисс тэмцээний оролцогчид болох Б.Батцэцэг,Э.Сэлэнгэ
Топ модель Э. Сэлэнгэ,О.Уянга
Шилдэг загвар өмсөгч М. Хэрлэн М.Сэлэнгэ, Гэрэлчулуун Санжмятав,Ганзориг .....
Фото модель тв хөтлөгч Учрал Энхзаяа Мөнхжаргал ...
Телевизийн хөтлөгч,реклам сурталчилгааны моделиудаас гадна Бизнесийн болоод үйлчилгээний салбарт үлгэр жишээ оюунлаг залуус байдаг нь ЭРА төвийн бахархал билээ.

Сэтгэгдэл ( 0 )