БШУ-ны сайдын ивээл дор өчигдөр ШУТИС-ийн төгсөгчдийг ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгж, компаниудтай холбох, тэдэнд ажлын байраа олоход нь туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ ажил олгогчийн зүгээс төгсөгчдийн талаар нарийвчилсан мэдээлэл авах, өөрийн байгууллагад шаардлагатай байгаа мэргэжилтнийг сонгон шалгаруулан гэрээ хийх боломжоор хангах зорилгоор "Төгсөгчдийн яармаг 2012" өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт ажил олгогч эздийн холбоо болон "Оюу толгой" ХК, "Энержи ресурс" ХХК, "Мобиком" корпораци, "Голомт" банк, "Говь" ХК томоохон байгууллагууд оролцож төгсөгчдийн дунд судалгаа хийн, ажлын байрны санал тавьсан юм.
Энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулж төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж, төгсөгчдийн үйлдвэрлэлийн дадлага, цаашлаад ажлын байраар хангахаар төлөвлөж байгаа юм. Өдөрлөгийн үеэр олон төгсөгчид ажлын байрны мэдээлэл авч, ажлын байртай болсноороо ач холбогдолтой боллоо. "Төгсөгчдийн яармаг" өдөрлөгийг 6 сарын турш цувралаар зохион байгуулах ажээ.“Төгсөгчдийн яармаг-2012” өдөрлөгийн үеэр 50 гаруй байгууллага 3000 орчим ажлын байранд оюутнуудыг бүртгэж авсан байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )