“S&I” хамтлагийн “Намайг сэргээсэн хайр” дууны клипэнд тоглосноор олны анхааралд өртсөн цэвэрхэн бор, царайлаг бүсгүй бол М.Мөнхжаргал. Тэрбээр загвар өмсөгч, фото модель хүртэл болоод амжсан. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ц.Дэмбэрэлцэрэн, “City” дээд сургуулийн захирал Ц.Байгалмаа нарын хүү Д.Мөнх-Эрдэнэтэй гэр бүл болсныг уншигч та мэдэж байгаа биз ээ. М.Мөнхжаргал ХУИС-ийн олон улсын сэтгүүлчийн ангийг төгссөн ч одоогоор мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Царайлаг загвар өмсөгч маань сүүлийн үед тайзнаа гунхах нь ч ховордсон нь “City” дээд сургуулийн сургалтын албаны даргын үүрэг хүлээсэнд байгаа ажээ.
У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )