“Sweetymotion”-ийнхны болзоот газар өөрчлөгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

“Sweetymotion” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо ирэх сард Яармагийн дэнж дэх “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэтэл үзэгчид хол явж үзэх хэцүү гэсэн шалтгаанаар “АСА” циркт хийхээр болжээ. Хэдхэн хоногийн өмнө тус циркт хөгжмийн зохиолч, дуучин, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат “Эзлэн” тоглолтоо хийхэд дугуй тайз тэдэнд таатай санагдсан байж болох.

Тэд ирэх сарын 23, 24-нд хуучны болон шинэ уран бүтээлүүдээрээ фенүүдтэйгээ уулзалдана. Тоглолтод үлээвэр, амьд хөгжмийн хамтлаг оролцох гэнэ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top