Шилдэг бүтээлийг ирэх сарын 15,16-нд бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

Монголын уран зургийн галерей сан хөмрөгтөө дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн ирэх сарын 21-нээс 25-ныг хүртэл тус галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.

Шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнгийн болзол хангасан бүтээлүүдийг ирэх сарын 15,16-ны өдөр Уран зургийн галерейд бүртгэж авна.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top