Ургацын урьдчилсан балансаар 481.0 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон.
10 дугаар сарын 29-ний байдлаар ургац хураалтын талбайн ажил үндсэндээ дуусч урьдчилсан дүн гараад байгаа бөгөөд орон нутагт буудай, төмс, хүнсний ногооны борлуулалтын ажил үргэлжилж байна.
Энэ жилийн хувьд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр нийтдээ 13.8 мянган га талбайн ургац хяруунд цохигдон малын тэжээлд шилжсэнээр хураан авах буудайн хэмжээ 22.0 мянган тонноор буурсан болно.
|
УРГАЦ ХУРААЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН |
||||||
|
Д/Д |
Таримлын төрөл |
Хураах талбай (га) |
Хураасан талбай(га) |
Хувь |
Нэгжийн ургац (цн) |
Нийт ургац (тн) |
|
1 |
Үр тариа |
292573 |
292573 |
100.0 |
16.1 |
470218 |
|
|
Үүнээс Буудай |
283300 |
283300 |
100.0 |
16.1 |
456862
|
|
2 |
Төмс |
16255 |
16255 |
100.0 |
142,8 |
232182 |
|
3 |
Хүнсний ногоо |
7525 |
7525 |
100.0 |
128.7 |
97071 |
|
4 |
Тэжээл |
14180 |
14385 |
100.0 |
30.9 |
44535 |
|
5 |
Тосны ургамал |
32389 |
32389 |
100.0 |
6.0 |
20148 |
Газар тариалангийн салбарын хүрсэн түвшинг тогтворжуулах, дотоодын үйлдвэрлэлийг импортын бүтээгдэхүүнээс хамгаалах, тариаланчдын тарьж ургуулсан буудайн борлуулалтыг дэмжих, гурилын үнэ, хангамжийг хэвийн байлгах зорилгоор тус яамнаас тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн төлөөллийг 2 удаа хүлээн авч уулзан санал солилцсоноор “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үзсэг зурлаа.
Санамж бичигт дурьдсанаар гурилын үйлдвэрүүд стандартын шаардлага хангасан 1 тонн улаанбуудайг тариаланчдаас 280.0 мянган төгрөгөөс бууруулахгүйгээр худалдан авч, 1 дүгээр зэргийн гурилын бөөнийн үнийг 550 төгрөгөөс хэтрүүлэхгүй байлган, урт хугацааны туршид үнийг тогтвортой хадгалахаар тусгагдсан болно.
2010-2011 онд улаанбуудайг 350.0 мянган төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд дээрх санамж бичигт зааснаар 280.0 мянган төгрөг болгож бууруулж байгаа тул үнийн зөрүүгээс тариаланчдад учирч болох эрсдлийг тооцож Засгийн газрын 77 дугаар тогтоолоор мөнгөн урамшууллын хэмжээг 100.0 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.
Мөн гурилын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул буудай худалдан авах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж үнийн дүнгийн 30 хувийг үйлдвэрүүд өөрсдийн эх үүсвэрээр, үлдэх 70 хувийн хөрөнгийн эх үүсвэрийг төрөөс зохицуулалт хийх замаар шийдвэрлүүлэхээр Монгол банктай хамтран ажиллаж Дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Одоо тариалангийн бүс нутгуудад буудайн борлуулалт болон 2013 оны тариалалтад шаардагдах 47.2 мянган тонн үрийг цэвэрлэж дугаарлан, жишигт тэнцүүлэх ажил ид өрнөж байна.
Өнөөдрийн байдлаар шинэ ургацаас нийтдээ 165.8 мянган тонн буудай ТЭДСан болон гурилын үйлдвэрүүдэд борлуулагдаад байна.
Ургац хураалтын урьдчилсан дүнгээр буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны 52 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )