Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан огцрох уу

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31


Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдан Засаг дарга Л.Амгаланг огцруулах эсэхийг хэлэлцэх юм байна. Энэ талаар яригдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Түүнийг Төрийн албан хаагчдыг өөрийн дураар халж сольсон, хөрөнгө орлогоо нуусан, есдүгээр сарын 3-нд кранд даруулж амь үрэгдсэн охины амь нас үрэгдсэнд хариуцлага хүлээгээгүй гэсэн үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалаас нь огцрох ёстой гэсэн шаардлагыг тус дүүргийн ИТХ-ын  12 гаргасан юм. Өнөөдрийн хурлаар түүний  огцрох эсэх нь шийдэгдэх юм байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top