Б.Галсансүх гал хайрын шүлгээр “өвчилжээ”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Яруу найрагчид намар болохоор онгод нь ордог гэдэг. Үүнийг илтгэх хүн бол “Болор цом”-ын эзэн Б.Галсансүх юм. Тэрбээр навчис хөглөрсөн гудамжаар ганцаар алхахад шүлэг төрдөг хэмээн жаахан халамцсан үедээ найрагч нөхдөдөө наргиан болгож ярьж байсан. Тэр ч бүү хэл эротик шүлэг улам их асгардаг шүү хэмээдэг. Саяхан түүнтэй уулзахад “Шүлгээ л бичиж байна. Их хотынхоо хөлд дарагдаад явж л байна. Уншлагын хэдэн шүлэг бичиж байгаа. Удахгүй ном болгоно. Намар болоод ч тэр үү цэл залуухан найрагч шиг хайрын шүлэг тэрлэж байгаа” гэсэн. Тиймээс нэг их удахгүй түүний гал халуун хайрын шүлэгтэй ном мэндлэх нь ээ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top