Т.Сэр-Од мюзиклийн хөгжим бичжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од энэ жил олон киноны хөгжим бичсэн. Тухайлбал удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Хунгийн сүүлчийн дуу”-г нэрлэж болно. Тэгвэл Хилийн цэргийн 89 жилийн ойд зориулагдан гарахаар зураг авалтаа хийж буй “Босго тотго” телевизийн 60 ангит уран сайхны кино одоогоор түүний уран бүтээлийг отголж байна. Түүнийг СУИС-д хөгжмийн онолын тэнхмийн багшаар ажилладгийг уншигч та мэдэж байгаа биз ээ. Тус сургууль нь өнгөрсөн жил “Бродвей” нэртэй театр байгуулахаар төсөл зарласан. Тэгвэл ирэх сарын дундуур нээлтээ хийхэд бэлэн болжээ. Үүнд Т.Сэр-Од нэгэн мюзиклийн хөгжмөөр оролцож байгаа гэнэ.    

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top