Энэ сарын 29-нд Баянгол дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар цэцэрлэгийн ард талын дулааны хоолойн траншейнд 25-40 орчим насны гурван эрэгтэй түлэгдэж нас барсан хэрэг гарсан билээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд гал гарсан шалтгаан нь лаагаа унтраалгүй унтсанаас болсон аж. Нас барсан гурван хүн уг траншейнд өвөл зунгүй байрладаг байсан байна. Галаас болж дулааны шугамын дулаалга шатсан ч шугамд нөлөөлсөн зүйл байхгүй аж.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )