“Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан сүүлийн үед ямар нэгэн тоглолт, шинэ уран бүтээлээр үзэгч, сонсогчидтойгоо уулзалдахгүй байгаа. Ямар учраас ийнхүү фэнүүдээсээ хөндийрснийг нь лавлахаар утас цохиход “Орон нутгаар аялж, амарч байна. Ихэнх хүн зуны улирлыг илүүд үздэг. Хэтэрхий халуун болохоор надад хэцүү байдаг юм. Харин намар амрах сайхан. Халуун ч биш, хүйтэн ч биш болохоор алжаал сайхан тайлдаг юм” гэв. Тэрбээр МЗЭ-ийн хорооны гишүүн. Сайн шүлэг бичдэг хэмээн “Болор цом”-ын олон эзнээс магтаалын үг сонссон гэдэг. Тиймдээ ч өөрийнхөө болон нэлээд хэдэн дуучны уран бүтээлийн тоог нэмэгдүүлсэн. Тэгэхээр тэр намрын улиралд хөдөө амрахдаа онгодоо дууддаг байж магад. Хэрэв тийм бол энэ өвөл тэрбээр олон сайхан шүлэгтэй уран бүтээлээр “бөмбөгдөх” биз ээ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )