“Гамлет” хэвлэлийнхэнтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

УДЭТ-ийн уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ ирэх сарын 9-нд дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгээр хийх гэж байгаа билээ. Тиймээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэхүү бүтээл тухайн улс орны театрын урлагийн чансааг харуулж, уран бүтээлчдийнх нь ур чадварыг сорьсоор эдүгээ XXI зуунтай золгожээ. Дэлхийн театр урлагийн мэргэжлийн түвшинг тодорхойлж байдаг сонгодог бүтээлүүдээс У.Шекспирийн бүтээлүүд онцгой байр суурийг эзэлдэг учраас мэргэжлийн театр урлагийн өмнө тавигдаж байгаа том сорилт, нөгөө талаас нэр хүндийн хэрэг юм. Манай улсын театр У.Шекспирийн “Отелло” (1955), “Лир ван” (1964), “Гамлет” (1979), “Макбет” (1991), “Ричард ван” (1994), “Ромео Жулетта” (1996) гэсэн алдарт зургаан жүжгийг тайзнаа амилуулж үзэгч олны хүртээл болгосон нь Монголын драмын урлагийн хөгжил, уран бүтээлчдийнх нь мэргэжлийн түвшинг батлан харуулсан.

Гамлет жүжгийг 1979 онд урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав улсдаа анхлан тайзны бүтээл болгосон. Дүрүүдэд Клавдийд Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Гамлетад Ардын жүжигчин Л.Жамсранжав, Полонийд Б.Лоовой, Гертрудад жүжигчин Д.Цээнямбуу, Офелияад Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар тоглож байлаа.

Гамлетийг дэлхийн олон нэр алдартай авъяаслаг жүжигчид тал бүрээс нь дүрслэн гаргасан байдгаас Английн Гар Рик, Эдмунд Кин, Францын Гольма, Италийн Сальвини Росси, Германы Дев риент, Кайнц нарын бүтээсэн дүрүүд үзэгчдийн сэтгэлд хоногшин театр урлаг судлаачдын анхаарлыг татсан гэж тэмдэглэгдсэн байдаг.

1986 онд Ардын жүжигчин Л.Жамсранжав Монголын радиод найруулагч н.Цагааны найруулгаар уншиж бичүүлсэн бөгөөд 1996 онд сийрүүлж тайзнаа тавьсан юм.

Ийнхүү УДЭТ-ын хамт олон 33 жилийн дараа дээрх жүжгийг шинэ зууны үзэгчдэдээ зориулан дахин шинэчлэн тоглоход бэлэн болжээ.

Ерөнхий продюсероор тус театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байгаа бол ассисент найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх, бүжиг дэглээчээр Т.Төгсөө ажиллаж байна.

Гол дүр:

Гамлет С.Болд-Эрдэнэ

Гертруда У.Уранчимэг гавьяат жүжигчин

Офелия А.Ганчимэг, Д.Ганцэцэг

Полоний Б.Жаргалсайхан гавьяат жүжигчин

Горацио Г.Амгаланбаатар

Лаэрт Г.Эрдэнэбилэг

Фортинбрас М.Түвшинхүү

Хоёр ясчин Г.Мягмарнаран Ардын жүжигчин, Б.Отгонбат

Вольтиманд Г.Дөлгөөн-Аюуш

Розенкранц Б.Тамир

Гильденстерн Б.Баяржаргал

Озрик Ж.Пүрэвдорж

Лам Ц.Цэрэнболд

Марцелл Д.Баттөмөр

Франсиско Г.Алтангэрэл

Рейнальдо Н.Бадарч

Ахмад С.Дамдин Монгол Улсын болон Буриадын гавьяат жүжигчин

Туслах дүрд А.Алтантөр, Г.Отгонцэцэг, Н.Баярмаа, Х.Цэнгэлжаргал

Туслах найруулагч Э.Батхүү

Гүйцэтгэгч зураач Т.Түмэн-Өлзий

Хувцасны зураач Ч.Батболд

Жүжиг чимэглэлийн эрхлэгч Н.Батбилэг

Менежер: Т.Дэлгэрбат, Б.Гэрэл А.Чингүн, Ш.Чандмань, 

Дууны найруулагч, гэрлийн инженер, тайзны машинист, оёдолын мастер, гэрлийн офератр Т.Ганхуяг, Ц.Эрдэнэбат, Г.Алтангэрэл, Ц.Эрдэнэбилэг, С.Оюунчимэг, Р.Мөнхцэцэг.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top