Түүхчид Чингис хааны мэндэлсэн өдөртэй санал нэгдэхгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоож, энэ өдөр бүх нийтээр амрах тухай хэлэлцээд байгаа билээ.

Тэгвэл одоогийн хэлэлцээд буй 11-р сарын 14-нд буюу Чихрийн шижинтэй тэмцэх өдрөөр Чингис хаан мэндэлсэн хэмээн тогтоож буй нь буруу хэмээн Чингис хааны менежментийн холбоо болон Чингис хаан судлалын төвөөс мэдээлэл хийлээ.

Одоогоор тогтоогоод байгаа 14-ний өдөр нь Манжийн үеэс буюу 1911 оноос хэрэглэж ирсэн Төгсбуянт болон Шар зурхайг баримтлан тодорхойлсон өдөр гэлээ. Энэхүү ажлыг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд хариуцан ажиллаж байгаа бөгөөд Төгсбуянт, Шар зурхайн билгийн тооллоор 11-р сарын 14-нд таарч байгаа тул энэ өдрийг мэдүүлээд байгаа. Үүнд, Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцлагагүй хандаж байна гэлээ. Тодруулбал, энэ өдрийг 1911 онд Манжаас үлдсэн зурхайгаар тогтоож түүхч, судлаачидтай хэлэлцээгүй байж 30 гаруй түүхч, судлаач гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн. Үнэндээ бол эрдэмтэд гарын үсэг зураагүй, эрдэмтэн, судлаачидтай хэлэлцээгүй гэв.  

Түүхч, судлаачид Чингис хааны мэндэлсэн өдрийг Монголын уламжлалт улирлын тооллоор тодорхойлж 12-р сарын 21-нд мэндэлсэн бөгөөд 23-нд хүй нь цөглөсөн гэж үздэг төдийгүй олон түүхчдийн номонд энэ тухай дурдсан байдаг ажээ. Ингээд холбооныхон энэ тухай холбогдох хүмүүст тайлбарлахад Үндсэн хуульд билгийн тооллыг баримтална гэж заасан байдаг гэсэн тайлбар өгчээ. Харин энэ нь үндсэн хуулийг баримтлах нь бодит түүхийг гуйвуулж тогтоохын зэрэгцээ дэлхийд зарлах гэж байна гэсэн юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top