Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн баруун хэсгээр секундэд 16-18 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8, Их нууруудын хотгороор 0-5 хэм хүйтэн, говь, талын нутгаар 8-13 хэм, төвийн нутгийн өмнөд болон зүүн хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3-2 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
05 цагт Улаанбаатарт 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл ( 0 )