10.00 цагаас “Дээд боловсролын чанар олон улсын магадлан итгэмжлэл” сэдэвт хурал СЭЗДС-ийн байранд болно.
14.00 цагаас Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордонд болно. Өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны конторуудын гэрээний биелэлтэд хийсэн шалгалт болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм байна.
11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд UNESCO-оос мэдээлэл хийнэ.
11.00 цагаас Гандангийн 16-р хорооны айл өрхүүдэд яндангийн утаа шүүгч тараана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас “Forex”-д хэрхэн амжилт гаргах вэ?” сэдвээр брокерийн “Каярон” ХХК-иас мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд “FXPRIMUS Ltd” олон улсын Форексийн брокерийн компанийн Сургалт, судалгаа хариуцсан захирал Марио Сингх оролцох бөгөөд тэрбээр олон улсын зах зээлийн тэргүүлэх шинжээч, шилдэг трэйдер, Азийн ¹ 1 Форексийн зөвлөх юм.
14.00 цагаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохиолч, яруу найрагч С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )