Шуудайлан зарж буй нүүрсний хэмжээ бага, үнэ хэт өндөр байгаа. Стандартчилал хэмжил зүйн газраас “Нүүрсний шуудай, ахуйн хэрэглээний түлшний стандарт” гэсэн стандартыг шинээр батлаад удаагүй байна. Стандартын шуудай нь 15, 25, 40 кг-ын хэмжээтэй байх бөгөөд харин нүүрс савлахдаа амсраас нь доош 5 см –аас багагүй байхаар тогтоож өгчээ. Өмнө нь хэрэглэгчид “Энэ улам жижигхэн болоод байна” гэхээс өөр үг хэлж чаддаггүй байсан бол стандарт тогтоож өгснөөр хэрэглэгч Монгол улсын ийм стандартыг зөрчиж байна гэж хянах, мэдээлэх боломжтой болж байгаа ажээ. Нүүрсний шуудайны хэмжээ нэмэгдсэнээр үнэ нэмэгдэхгүй. 25 кг нь 2100-2500 төгрөг, 15 кг 1100-1500, 40 кг нь 3500 төгрөгөөр зарагдах юм байна. Ийнхүү нүүрсний шуудайд тавьсан стандарт өнөөдрөөс мөрдөгдөж эхлэх ажээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )