Загвар өмсөгч А.Чингүүнийг дөнгөж загварын тайзнаа гарахад мэргэжил нэгт дээдүүд нь их л ам сайтай угтсан. Тиймдээ ч багш мисс Ч.Содтуяагийн сэтгэлийг татсан биз. Нэлээд хэдэн жил хамт амьдарч хөөрхөн охинтой болоод авсан. Гэвч тэдний амьдрал хоёр тийш болж А.Чингүүн “UBS” телевизийн хөтлөгч Н.Ундралтай тоонот гэрт толгой холбож тостой тогоонд хошуу холбосон. Н.Ундралыг нэлээд бийлэгжүү айлын эрх охин гэдгийг олон хүн мэднэ. А.Чингүүний хадам аав “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор хүргэндээ зочид буудал хүртэл эзэмшүүлсэн. Тиймээс зарим хүн А.Чингүүнийг мөнгөний шуналтайдаа Ч.Содтуяагаас салсан хэмээн одоо болтол ярьдаг юм билээ. Энэ хэр үнэн бол. Уг асуултыг өөрт нь л үлдээе.
У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )