Л.Чаминчулуун “Инээдмийн цацал”-аа өргөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун үзэгчдэдээ зориулж “Инээдмийн цацал” нэртэй тоглолтоо Монгол “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах гэж байна. Энэ сарын 23-нд болох тус тоглолтод хошин урлагийнхан бүгд оролцож гэж буйгаараа онцлог юм. Тиймдээ ч инээхийг болон залуужихыг хүссэн хүн бүхэн тус тоглолтыг зорих биз ээ. Тэнд тэд ухаарлын өгүүллэг уншиж үзэгчдийн уяралын нулимсыг унагаах бол хөгжилтэй туужийг ч хэлж элгийг нь хөштөл инээлгэх номер бэлтгэсэн гэнэ. Түүнчлэн “Инээдмийн цацал” тоглолтод гавьяат жүжигчин С.Батсүх залуу уран бүтээлчидтэйгээ ая дуугаа өргөх гэнэ. Мөн УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, дуучин, жүжигчин Д.Нармандах нар драмчилсан тоглолтоор бэлэг барих юм байна. 

У.Баяраа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хонгор зул(66.181.161.204) 2025 оны 03 сарын 13

Сонсох маш дуртай

2  |  0
Хонгор Зул (66.181.161.204) 2025 оны 03 сарын 13

Сонсох маш дуртай\n

1  |  0
эрдэнэбаатар(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

маш гоё танд амжилт хүсье

1  |  0
Top