Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мансууруулах эм хэрэглэсэн нь тогтоогдсон ХААИС-ийн нэгдүгээр курсын зургаан оюутныг сургуулиас нь хөөжээ. Тэд бааранд орж нэг нэг пиво захиалж уугаад гарахдаа илт мансуурсан байдалтай байсан тул тус баарны ажилчид цагдаа дуудан өгсөн байна. Тэднийг эцэг эхийнх нь зүгээс сургуулиас хөөхгүй байх хүсэлт тавьсан ч сургуулийн зүгээс бусад хүүхдэд сургамж болгох үүднээс хөөсөн аж. Дээрх оюутнууд бүгд нэг ангийнхан байсан бөгөөд гадуур байцаагдаж байгаа юм байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )