Монголын Залуучуудын Холбооны “Залуучуудын спортын хороо” албан ёсоор байгуулагдаад удаагүй байгаа. Тус хорооны даргаар сонгогдсон Хөдөлмөрийн баатар Э. Бадар-ууган тэргүүтэй манай спортын шилдэг тамирчид маань ажилдаа аль хэдийнэ идэвхийлэн оржээ. Олон ажлууд санаачилж эхлүүлж буйн нэг нь дугуйн замтай болох асуудал. Нийслэлийн авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээвэр зорчдог, мөн улсын дугаарын төгсгөлөөр автомашины хөдөлгөөныг хязгаарласан шийдвэр нь замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулж байгаа байгаа. Үүний зэрэгцээ нэгдүгээр эгнээгээр мотоцикль болон унадаг дугуй зорчих боломж нөхцлийг судалж үзэхийг хотын мээр Э.Бат –үүл болон ЗЦГ-т санал болгож байгаа гэнэ. Бусад орны жишгээр томоохон хотуудад дугуйн зам заавал байдаг. Энэ нь олон талын ач холбогдолтой , хүмүүсийн эрүүл мэндэд ч чухал ач холбогдолтой гэж спортынхон маань үзэж байгаа юм байна. Дугуйн замыг залуучууд маш ихээр дэмжиж байгаа бөгөөд хамгийн гол нь аюулгүй зорчих боломж нөхцлийг нь сайтар бүрдүүлэх л хэрэгтэй байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )