ХЗХ-ны хохирогчид мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

 

Одоогоос 20 орчим хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг ХЗХ-ны хохирогчдыг хүлээн авч уулзан тэдний хохирлыг барагдуулахад зарим нэгэн эрх мэдэлтэн хариуцлагагүй хандсан гэдгийг зөвшөөрсөн. Улмаар тэдний хохирлыг барагдуулахад анхаарч Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Байгуулагдаад 14 өдрийн нүүрийг үзэж байгаа тус байнгын хорооны  зарим гишүүн өнөөдөр мэдээлэл хийв. Тэд өмнө нь бүх төрийн байгууллага, улс төрийн нам, албан тушаалтанд хандсан ч тусыг эс олсон. Харин ажлын хэсэг байгуулагдсанаар асуудал нааштайгаар шийдэгдэж байгаа гэнэ.

Одоогоос долоон жилийн нийслэлийн ихэнх ХЗХ дампуурч 66 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.  Үүнтэй холбоотойгоор ХЗХ-ны  43 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг битүүмжилсэн байна. Үүнээс гадна 40 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгө, 15 лицензийг үнэлээгүй ажээ. Харин хураагдсан хөрөнгө, эд зүйлсээр ШШГЕГ-ынхан гараа угаасан гэдгийг ХЗХ-ны хохирогчид хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар ХЗХ-ны хохирогчдын 50 хувийн хохирлыг баргдуулаад байгаа бөгөөд одоо 31 тэрбум төгрөгийн хохирол барагдуулах үлдээд байгаа гэнэ.  

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top