Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

10.00 цагаас ХЗЯ-ны 102 тоотод ”Хорих байгууллагын дотоод журам”, ”Дамжин өнгөрүүлэх байгууллагад мөрдөх мөрдөх дэглэм, харуул хамгаалалтын журам” зэрэг журмуудад өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагаас Нийслэл хотын шинэ дүрмийг танилцуулах уулзалт Хангарьд ордны 14 давхарт болно.

10.00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг ИТХ-д оруулж хэлэлцүүлэхийг дэмжих тухай болон Нийслэлийн агаарын чанарын сорил, шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс хураамжид төлбөр тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
11.00 цагаас МАХН цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 “Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00  цагаас Сайн дурын байгууллагуудын сүлжээнээс олон улсын сайн дурынхны өдөрт зориулж мэдээлэл хийнэ.

13.00 цагаас Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын орд газрыг эрх бүхий албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж хятадуудад өгсөн талаар Байгаль орчны иргэний зөвлөлөөс баримттай мэдээлэл хийнэ.

14.00 цагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хөдөлмөрийн “Е бирж” мэдээллийн цахим самбар нийслэлийн зургаан дүүрэгт нээлтээ хийнэ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top