Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу “МИАТ” компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат нисгэгч Г.Жаргалсайханыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Өмнө нь тус албан тушаалыг хашиж байсан Ц.Орхоныг ажлаас нь чөлөөлжээ.
Гавьяат нисэгч Г.Жаргалсайхан нь удам дамжсан нисэгч бөгөөд түүний аав Дугарын Гунгаа нь Монгол улсын баатар, Монгол улсын анхны Гавьяат нисгэгчдийн нэг байсан юм. МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан нь 1975 оноос өдгөөг хүртэл 30 гаруй жил Монголын иргэний агаарын тээврийн салбарт хүчин зүтгэж буй бөгөөд өмнө нь “МИАТ” ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр ажиллаж байжээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 8 )
Хулгай хийлээ гэсэн чинь би гуя хулгайлаагуй геж голдиижээ
Торийн монгийг луйварлсан хумуусийн толгойг илеед онгорох бх