Прокуроруудын зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

Аймаг, нийслэл, сум дундын, дүүргийн ахлах болон орлогч нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 27-30-ны өдөр нийслэлд болно.

Зөвлөгөөнд Монгол улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав “Прокурорын байгууллагаас 2016 он хүртэл авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид баримтлах бодлогын талаар илтгэл тавих юм байна. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч болон туслах прокурорууд хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар мэдээлэл хийх бол аймаг, нийслэл, сум дундын, дүүргийн ахлах болон орлогч прокурорууд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулах аж. Түүнчлэн удирдах ажилтнуудад зориулсан сургалтад оролцох юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top