Эх, хүү хоёрыг хайсаар байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12


Н.Саранчимэг гэх 27 настай эмэгтэй найман сартай Г.Шинэбаяр хүүтэйгээ ор сураггүй алга болоод яг  ес  хонож байна. Тэднийг  ОХУ руу цутгаж буй Сэлэнгэ мөрнөөр урсан хилээр гарч одсон талаар эх сурвалж мэдээлсэн. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад : Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар 11 дүгээр сарын 04-нд осолдсон С /27 настай, эмэгтэй/, Ш /8 сартай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг АТА-ийн мэргэжилтэн хошууч Ж.Дамдинсүрэн, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ш.Баасансүрэн нарын ахалсан 47 алба хаагч 3 автомашин, 3 завь, ар гэрийнхний хамт зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн хоногт 2 бүлэг 5-тын заставаас ОХУ-ын Усть Хиагт хүртэл 60 км усан замаар, Сэлэнгэ аймгийн Эрэн хайх аврах салбарын бүлгийн албан хаагчид 5-тын заставаас Оросын холбооны улсын хил хүртэл 15 км урсаж эрлийн ажиллагааг явуулсан байна. Эрлийн ажиллагаа өнөөдөр дахин үргэлжилнэ.” Гэв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top