Нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал
2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Увс аймгийн Малчин суманд 49 см, Хяргас суманд 34 см, Баруунтуруу суманд 18 см, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 20 см, Чандмань-Өндөр, Цагаан-үүр суманд 18 см, Улаан-Уул суманд 16 см, Архангай амйгийн Хотонт суманд 18 см, Төвшрүүлэх суманд 15 см, Хашаат суманд 12 см, Өвөрхангай аймгийн Есөнзүйл, суманд 20 см, Есөнзүйл, Өлзийт суманд 12 см, Завхан аймгийн Тосонцэнгэл, Түдэвтэй, Яруу суманд 11 см, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 11 см, Булган аймгийн Баяннуур суманд 13 см, Гурванбулаг суманд 12 см зузаан цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид цас орж нягтарч хатуурвал өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй юм.
Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс боловсруулсан 2012 оны 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар ихэнх гол, мөрөн, нууранд мөсөн зах болон зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн бөгөөд дээрх дулааралтын улмаас намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа хожуу ажиглагдаж байна.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гол, мөрөн, нуурын мөсний зузаан нь олон жилийн дунджаас харьцангуй нимгэн байх үзэгдэл сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиглагдаж байгаа тул тээвэрлэлт хийх, мал туух, зорчихыг хориглох, золгүй тохиолдлоор амь эрсдэхээс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, эцэг эхчүүд, асран хүмүүжүүлэгчид хүүхдэд тавих анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )