Гурван “Маа”-гийн тоглолтын билет худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 15

 Энэ сарын 24-нд  Монгол улсын гавьяат жүжигчин Х.Болормаа дуучин Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа нар  “Ээжийн бүүвэйтэй хорвоо” тоглолтоо  зохион байгуулах гэж байгааг бид мэдээлсэн.  Гурван “Маа”-гийн тоглолт гэж гадуур яригдах болсон энэхүү тоглолтын билет өнөөдрөөс  UB Паласийн кассаар худалдаалагдаж эхэллээ. Тоглолтын билет 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд 1905 хүргэж өгч байгаа юм байна.

Г.Энхтуяа

Top