Энэ долоо хоног эхэлсээр “энэ сарын 23-ний өдөр 18 цагаас япон эмч нар эх нялхсын эмнэлэгт зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Мөн зүрхны цоорхойтой хүүхдэд үнэ төлбөргүй дурангийн хагалгаа хийнэ” гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгүй мессенжер хаягаар ч тархаад байсан. Гэтэл энэ тухай холбогдох эх сурвалжаас тодруулахад ташаа мэдээлэл гэжээ. Харин Японы “Hеart saving project (HSP)” ТББ-ын эмчилгээний багийхан ирж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Зүрх судасны тасгийн эмч нарын хяналтанд байдаг 30 гаруй өвчтөнд эмчилгээ хийх аж.
Тус ТББ-ын эмч нар 2001 оноос эхлэн Японы зүрх судасны эмгэг, согогийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын эмчилгээний багийг Монгол Улсад ажиллуулж эхэлсэн бөгөөд 11 жилийн хугацаанд нийт 2546 гаруй өвчтөнд оношлогоо хийж, 338 гаруй өвчтөнд зүрх сэтгүүрдэх аргаар зүрхний эмчилгээ хийсэн байдаг байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )