-”Гэр хорооллын дахин төлөвлөлт ба тохилог амины орон сууц” өдөрлөгийн нээлт Сүхбаатарын талбайд болно.
14.00 цагаас МУГЖ Д.Сосорбарам “Багш хөгжлийн ордон”-д номын тухай лекц уншина. Энэ нь БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Ном” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд цаашдаа олон арван эрдэмтэн мэргэд цувралаар лекц унших юм.
16.00 цагаас Хүүхдийн төлөө газарт цэцэрлэгийн багш нарын дунд “Хүний эрх хүүхдийн эрхээс” сэдэвт ур чадварын тэмцээн болно.
10.00 цагаас ШӨХТГ-ын хурлын танхимд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Цагдаагийн Ерөнхий газартай хамтран ажиллах болсон талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
14.00 цагаас Засгийн газрын XI байрны хурлын танхимд Улаанбаатар хотноо болох “Соёл ба хөгжил” олон улсын форумд зориулан “Соёлын өв судлал” эрдэм шинжилгээний бага хурал болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас Монгол суу ухааны “Манукол” академиас бөө тойрсон нийгмийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагаас Шинээр орон сууц авахыг хүсэгч залуучуудын холбооноос орон сууцны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )