УДЭТ хоёр Ганцэцэгтэй. Нэр нэгтийн чих нэг гэдэг болохоор тэр хоёрыг ялгаж дуудах гэж хэрэндээ л хөөрхөн юм болдог байв, драмынхан. Ядаж байхад хоёулангийнх нь овог Д, бас хоёулаа том алаг нүдтэй. Нуруу туруугаараа ч тэд ойролцоо. Гэлээ гээд яах билээ ямар нэгэн аргаар өөр хооронд нь ялгахын тулд насных нь байдлаар том жижиг гээд онцолно. Том нь алдарт "Гамлет" жүжигт Офелиягийн дүрд тоглож буй Д.Ганцэцэг. Харин жижиг нь "Гэрэлт гүнжийн дурлал" жүжгийн гол дүрд тоглодог Д.Ганцэцэг.
Бүр тодруулбал "Сарны нулимс" телевизийн олон ангит кинон дээр Нарангарав гэж дүрд тоглодог жүжигчин шүү дээ. Тэрбээр өөрийнхөө гоо үзэмжинд тун сэтгэл хангалуун явдаг гэнэ. Ямар сайндаа л гоо сайхны мэс засал үнэгүй хийгээд өгье гэж байхад татгалзаж байхав дээ. Нэгэн эх сурвалжийн өгүүлснээр түүнийг Солонгост очиход солонгос эмч нар гоо сайхны мэс засал үнэгүй хийж өгье гэж. Гэтэл тэрбээр өөрийн гоо үзэмжиндээ тун их сэтгэл хангалуун байдаг тухайгаа өгүүлээд гоо сайхны мэс заслыг огт дэмждэггүй хэмээн эрс татгалзсан гэнэ лээ. Үнэндээ тэр хэн ч харсан өөлөх юмгүй сайхан бүсгүй л дээ. Өөртөө итгэлтэй байна гэдэг сайн хэрэг шүү, Ганцэцэг ээ.
Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 2 )
амжилт хүсье
амжилт хүсье