ШӨХТГ цагдаагийн байгууллагын оролцоотой шалгалт хийхээр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 16

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай ажлаа авмагцаа хэрэглэгчдийн төлөө хуулийн хүрээнд шударга бус, хууль бус үйл ажиллагаа явуулж хэрэглэгчдийг хохироодог аж ахуйн нэгж байгууллагуудад арга хэмжээ авч эхэлсэн билээ. Иймдээ ч төрийнхөө ерөнхийлөгчөөс “сайн” гэсэн үнэлэлт хүртээд байгаа.

Тэгвэл өнөөдөр ШӨХТГ Цагдаагийн ерөнхий газартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. ШӨХТГ ирэх онд зах зээлд давамгай байдалд оршдог монополь аж ахуйн нэгж, компаниудад шалгалт хийх ёстой юм байна. Ер нь ШӨХТГ монополь оршдог байгууллагуудтай тулж ажилладаг төдийгүй цагдаагийн хамгаалалт дутмаг байдаг тул хамтын ажиллагааны гэрээ байгуулах болжээ. Тодруулбал, ШӨХТГ-ын хяналт, шалгалтад цагдаагийн байгууллага хамтран оролцдог байхаар болж буй ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top