Өнөөдөр олон улсын оюутны эрхийн өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 17

 

Энэхүү тэмдэглэлт ойн баярын үүсэл нь 1939 онд Нацистууд Прага хотын Их Сургуулийг хүчээр эзэлсэн ба энэ нь Чехославакийг эзэлсэн Нацистуудыг оюутнууд жагсаж эсэргүүцэлээ илэрхийлсэнээс үүдэлтэй. Мөн Нацист дэглэмийг эсэргүүцэгч оюутан Яан Оплетал болон ажилчин Вадклав Седлчекийг амийг хөнөөснөөс болжээ. Гэвч энэхүү эсэргүүцэл нь эмгэнэлтэйгээр дууссан бөгөөд Нацистууд Чехославакийн дээд сургуулиудыг хаан есөн оюутнуудыг багштай нь хамт шүүх хурал хийлгүйгээр 1939 оны 11сарын 17-нд цаазаар авсан байна. Энэ үеэс хойш Дэлхйин оюутны эрхийг хамгаалах өдөр болон их дээд сургуулиуд олон улсад тэмдэглэсээр иржээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top